Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1575504798_6e02c747a4b01928c0424df225e34243d9edb180.jpg

УИХ-ын чуулган үргэлжлүүлэн УДШ-ийн шүүгчээр нэр дэвшигч Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналтай байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцууллаа. 

Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилохыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. Түүнийг томилох асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Батнасан: Аливаа асуудлыг ярих гэхээр гацаа үүсгэдэг нь хууль шүүхийн байгууллагын үнэн төрх нь. Тйим учраас нэр дэвшигч та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт эхлэх үеэс шүүхтэй холбоотой дагаж гарах холбогдох хуулиудад тал талаас нь анхаарч хууль шүүхийн байгууллагыг цэгцтэй  болгох ажлыг хийгээрэй. Иргэд эцсийн мөчид шүүх дээр очиж эрх ашгаа хамгаалуулна. Иргэдийн төлөө ажиллах бүх боломж нөхцөлийг хангаж ажиллаарай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Шударга ажиллаарай, Батбаяр аа. Би чамайг сайн мэднэ.Томилсон хүндээ биш төрд үнэнч ажиллана шүү.  Дээд шүүх дээр үүссэн түдгэлзсэн шүүгчдийн асуудлыг нэг талд нь гаргаж олон түмэнд ил болго. Хамгийн анх Л.Болд гишүүн Салхитын мөнгөний ордын лиценз өгснөөс хойш явсаар байгаад хүний амь, авлига болж хувирсан. Ашигт малтмалын лиценз гэдэг энэ балиар зүйл чинь хүний аминд хүрэх эх үүсвэр нь болж байна. Шүүгчдийнхээ хойноос яв. 13  шүүгчийн асуудал мөн байгаа. Ерөнхийлөгчид таалагдаагүй Цэц дээр оччихсон. Орохыг нь оруулахын араас нь хөөцөлдөөрэй. Та бол миний багш байсан. Мэдлэгийн хувьд гологдохгүй байх.Цаг хугацаа таныг харуулна, амжилт хүсье. Юу ч таны дарга, найз биш шүү.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 2018 оны гуравдугаар сард би “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ шүүх засаглал авлигалд өртсөн тухай асуудлыг хөндөж энэ нь нэлээд газар авсан. Би шүгэл үлээсэн. Тэгэхэд зөвхөн ганцхан хэрэг дээр 17 шүүгчийн бүрэн эрх түдгэлзээд байгаа. Иргэний маргаануудыг эцэслэн шийдэхгүй нь төр зарчимдаа хүрч чадахгүй байна. Тиймээс УДШ-ийг нэн яаралтай бүрэлдэхүүнтэй болгох хэрэгтэй.  Иргэний хэргийн танхим нь долдугаар сараас хойш иргэний хэргийг хяналтын шатны журмаар шийдвэрлэх бүрэлдэхүүнгүйгээс иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийн маргаанууд шийдвэрлэгдэхгүй байгаа нь төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэг, иргэний эрх ашгийг хамгаалах, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах зарчмаа хангаж чадахгүй байна.  Иргэний эрх ашиг хөндөгдөөд байгааг УИХ-ын даргын сонорт чуулганы танхимаас хүргэе гэж бодсон юм. Энэ бол хамгийн тулгамдсан асуудал шүү. Бид хууль, эрхзүйн салбарт олсон ололтоосоо ухармааргүй байна. Мэргэшсэн тогтолцооноосоо бид нэг ч алхам ухарч болохгүй байх.

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар: Шүүхэд итгэх иргэдийн асуудал чухал. Зөв хүнээ сонгон шалгаруулах нь хамгийн чухал байна. Б.Амарбаясгалан багшийн хувьд Эрүүгийн танхимд ажиллахаар байгаа. Эрүүгийн чиглэлээр 20 гаруй жил судалгаа хийж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байсан онолын бөгөөд практикийн туршлагатай хүнийг оруулж ирж байгааг дэмжиж байна. 

- Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн

- 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль

- 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар

- 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр

- 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна.

- Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.

Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан

- 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш

- 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш

- 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга

- 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх