Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7d5e8492c707ff57f3db3819e088b28d_1200.jpg

УИХ-ын чуулганы ээлжит хуралдааны ирц бүрдэхгүй байсаар товлосон цагаасаа хоцорч эхэлсэн. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатарыг хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы ирц бүрдэлтийг шүүмжиллээ.

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанд гишүүдийн ирц дутуу байна. 50-иас дээш хувийн ирцтэйгээр хуралдаан эхлэнэ гэж тооцвол дор хаяж 38 гишүүн танхимд байх ёстой. Гэтэл яг одоо 17 гишүүн байна. Ирц 50 хувьдаа ч хүрэхгүй байна шүү дээ. Иймд УИХ-ын дарга та гишүүдээ танхимд оруулж ир, эсвэл хэлэлцэх асуудлаа хойшлуул” гэсэн юм. 

УИХ-ын даргын танилцуулснаар УИХ-ын гадаад томилолтоор 4, Засгийн газрын гадаад томилолтоор 14, орон нутгийн томилолттой 7 гишүүн байгаа юм байна. Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хоёр гишүүн оролцох чөлөөтэй байгааг хэлсэн. Албан ёсны томилолт, чөлөөтэй нийт 27 болон чуулганы хуралдаанд сууж буй 17 гишүүнээс бусад 32 нь хуралдаа оролцоогүй байна гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх