Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5de72d9f11e19.jpeg

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим ОХУ-ыг “Их 7”-гийн бүрэлдэхүүнд оруулахыг эсэргүүцсэн тогтоол баталжээ.

Төлөөлөгчдийн танхимын 339 гишүүн уг тогтоолыг батлахыг дэмжсэн бол 71 нь эсэргүүцсэн байна. АНУ-ын гүйцэтгэх засаглалын эрх баригчдад зөвлөх шинж чанартай, заавал дагаж мөрдөх шаардлагагүй энэхүү тогтоолд дурдсанаар, хөрш улс орнуудын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, ардчилсан нийгмийн хэм хэмжээг даган мөрдөх хүртлээ ОХУ “Их 7”-гийн бүрэлдэхүүнд эргэн орох ёсгүй аж. Өмнө нь уг баримт бичгийг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад хэрэг эрхэлсэн хороо баталсан байна.

2020 онд АНУ-д болох "Их 7" -гийн дараагийн уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг урина гэж Дональд Трамп өмнө нь мэдэгдсэн юм. Олон улсын олон асуудлыг хэлэлцэхэд Орос улс оролцох хэрэгтэй гэж тэрбээр үзэж байгаа аж.

Сүүлд болсон “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ыг тус клубад урих асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүйг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдсэн бол Германы Канцлер Ангела Меркель “Их 8”-ыг сэргээх асуудлыг Украины байдлыг зохицуулах үйл явц хэр ахиц дэвшилтэй байхтай холбожээ.

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Ака

[182.160.35.215]

2019-12-04 13:19:30

Шаах гэж байгаад шаалгуулчихсан уу гэдэг шиг юм болох вий дээ.