Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/saihanbileg-ch-1.jpg

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж буй тухай мэдээлэл гараад буй юм.

Энэ талаар АТГ-аас тодруулахад "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болж хилийн хоригоо шүүхээр цуцлуулаад гадагш явсан.

Харин Монголд ирэх хугацаагаа шүүхийн зөвшөөрөл өгсөн хугацаанаас 2-3 удаа хойшлуулаад байгаа учир оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлсэн" гэв.

Түүнийг яллагдагчаар татсан тул шүүхээс хилийн хориг тавих таслан сэргийлэх шийдвэр гаргаад байсан юм. Гэвч Ч.Сайханбилэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хүсэлт гаргаж хилийн хоригоо цуцлуулан АНУ-д эмчлүүлэхээр явсан билээ.

АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь, Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх