etoim.mn
photos/5de5cf98d45ad.jpeg

Дижитал үйлчилгээ үзүүлдэг Америкийн компаниудыг ялгаварлан гадуурхах Францын бодлогын хариуд АНУ тус улсын 2.4 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 100 хүртэл хувийн татвар ногдуулж магадгүй тухай АНУ-ын худалдааны төлөөлөгчийн тайланд дурджээ.

Францын парламент “Amazon”, “Apple”, “Facebook”, “Google” зэрэг томоохон компаниудын дижитал үйлчилгээнд татвар ногдуулах тухай хуулийг долдугаар сарын дундуур баталжээ. Энэхүү хуулийг АНУ-ын эрх баригчид ихээхэн шүүмжилсэн юм. Хариу арга хэмжээний хувиар Францын дарсанд татвар ногдуулж магадгүй гэж Америкийн удирдагч Дональд Трамп мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Парис, Вашингтоны хооронд тохиролцоонд хүрсэн тухай наймдугаар сард мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр, дижитал татварыг олон улсын түвшинд нэвтрүүлмэгц дижитал үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудад ногдуулсан татвараа  Франц цуцлах аж.

АНУ-ын худалдааны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Францын дижитал татварыг "мөрдөн шалгах ажиллагааны эхний хэсэг дууссан" бөгөөд уг хууль нь "АНУ-ын компаниудыг ялгаварлан гадуурхаж байна" гэдэг дүгнэлтэд хүрчээ. Үүнтэй адил мөрдөн шалгах ажлыг Австри, Итали болон Туркийн эсрэг мөн эхлүүлсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх