etoim.mn
photos/agsgdhkjinda.jpg

НИТХ-ын өнөөдөр /2019.12.02/-ийн хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталж, Хотын даргад хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн юм. Ингэснээр авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс авч эхлэхээр болоод байна. Төлбөрийн хэмжээ тухайн автомашины хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаараад харилцан адилгүй байх юм. 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал жилээс жилд нэмэгдэж байгаа тул автомашины зохистой хэрэглээг нэвтрүүлэхийн тулд зам ашигласны төлбөрт өөрчлөлт оруулах нь зөв гэж Тэргүүлэгчид үзэж байгаа юм. Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 50 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх бололцоотой байна. 

image

Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслээс Авто замын тухай хуулийн 21 дүгээр заалтыг үндэслэн 2015 оноос авто зам ашигласны төлбөрийг авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд  бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч авто зам ашигласны төлбөрт 10-60 мянган төгрөг төлж буй юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх