etoim.mn
photos/shine nam.jpg

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Монгол Улсын өрийн асуудал, Гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл-хүүхэд хамгаалал зэрэг асуудлыг холбогдох албаны хүмүүсийг байлцуулан нээлттэй хэлэлцлээ. 

гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.4 хувиар өссөн байна. Жилдээ Монгол Улсад 20000 орчим гэр бүл батлуулж байхад гэр бүлээ цуцлуулж байгаа статистикийг харахад 4000-5000. Өөрөөр хэлбэл таван гэр бүлийн нэг нь цуцлагдах нөхцөл байдал бий болсныг монгол гэр бүлийг сүйрүүлэх бодлого явж байна гээд хэлэхэд ч буруудамгүй. 400, 500-гаар яригддаг байсан гэр бүл салалт сүүлийн жилүүдэд 10 дахин нэмэгдсэн байна. Монголын нийгмийн үндэс суурь өнөөдөр ганхаж байна. Энэ асуудалд ШИНЭ нам онцгой анхаарал хандуулж, энэ зохисгүй чиг хандлагыг бүрмөсөн өөрчлөх, Монгол төрийн бодлогыг гэр бүл дээр суурилсан төрийн бодлого болгож өөрчлөх, хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэх, татвар урамшууллын зэрэг бүхий л бодлогоор залуу гэр бүлийг дэмжих талд олон хууль тогтоомж боловсруулж, анхаарч ажиллах болно гэж УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд хэллээ. 

ШИНЭ намын зөвлөлийн хурлаар хэлэцсэн дараагийн асуудал бол Монгол Улсын өр. Энэ талаар тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүн, эдийн засагч Х.Батсуурь хэлэхдээ “ЗГ-ын өр 2019 оны 3-р улирлын байдлаар нэрлэсэн үнээр 24,7 их наяд, өнөөгийн үнэ цэнээр тооцох юм бол 20.7 их наяд төгрөг байна. Үүний 84 хувийг гадаад валютаар төлөх өр эзэлж байна. 2020 оны төсөвт 960 тэрбум төгрөг тусгасан, энэ бол зөвхөн өрийн хүүгийн зардал. Гэтэл 2020 онд томоохон зардал буюу зээлийн үндсэн төлбөрүүд хийгдэнэ. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкинд Засгийн газрын баталгаа гаргасан өр болох 500 сая ам.доллар, мөн Монгол банкнаас БНХАУ-ын Ардын банктай хийсэн свот хэлцлээр авсан  15 тэрбум юань буюу 2.2 тэрбум долларын өрийг төлөх ёстой. Тэгэхээр 2020 оны 5-7 дугаар сард нийт 2.7 тэрбум ам.долларын төлөлт хийх нөхцөл үүсчихээд байхад үүнийг төсөвт огт тусгаагүй, хэрхэн төлөх  талаар мэдээлэл алга” хэмээн мэдэгдлээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх