etoim.mn
photos/1461984548_e89e920c4194d8ec67bc81666d9b0e9e.jpg

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд хуралдаж, Сонгуулийн хуулиар байр сууриа нэгтгэв.  Улмаар МАН-ынхан холимог мажоритарын 50:26 хувилбарууд дээр байр сууриа нэгтгэсэн байна. Өөрөөр хэлбэл 50 тойрогт нэр дэвшиж, нэг намаас 26 хүн жагсаалтаар нэр дэвшиж хамгийн их санал авсан нам бүрээс холилдсон 26 хүн гишүүн болох хувилбар юм. 

Энэ хувилбар 2012 оны УИХ-ын сонгуулийг хуультай төстэй. Гэхдээ нам бүр улс нэг тойрогт 26 нэр дэвшигчийг жагсаан бичиж, өрсөлдүүлнэ. Нийт намуудаас өрсөлдсөн тус бүрийн 26 нэр дэвшигчийн авсан саналын хувь хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо хувилж, 26 суудалдаа хуваана гэсэн үг юм. 

Сонгуулийн  тухай хуулийн төслийг өнөөдрөөс эхлэн УИХ дахь намын бүлэг, зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Хуулийн дагуу УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 15-нд багтаан УИХ-аас баталсан байх ёстой юм. Иймээс энэ өдрүүдэд УИХ-ын 2020 оны сонгуулийг сонгуулийн ямар системээр явуулахаа шийдвэрлэх юм. Ямартай ч МАН анхны хувилбараа 50:26 гэсэн хувилбараар боловсруулсан байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх