etoim.mn
photos/unnamed999.png

Солонгосын алдарт Girls Generation хамтлагийн гишүүн ТэЁн өөрийн цахим хуудсанд бухимдсан сэтгэлээ илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. 

Учир нь "Voice Queen"  шоуны оролцогч Хон Мин Жи өөрийгөө "17 жилийн өмнө SM интертаймэнтийн трэний байсан. Бараг л Girls' Generation болох шахсан, Girls' Generation дебүт  хийхэд "энэ миний байх ёстой газар шүү дээ гээд" уйлсан хэмээн ярьсан юм.

Үүний дараа ТэЁн өөрийн инстаграм хуудсандаа ийн бичжээ. 

"Бид 8 'Girls' Generation' гэх хамтлагт дебүт хийхийн тулд маш урт хугацаанд бүх зүйлээ дэнчин тавьж чадах бүхнээ хийсэн. Ганцхан өдрийн дотор байгуулагдчихсан хамтлаг биш. Шилдэг гишүүдийн зохицлыг бий болгох гэж хичээсэн нь үнэн. Бид олон нийтэд харагдахаас өмнө маш олон цагийг хамтдаа өнгөрүүлсэн. Хэн дуртай нь байж байгаад явдаг байсан автобусны буудал шиг хамтлаг биш. Гишүүдийн ой санамжийг хуурамчаар л үйлдэхгүй бол бидэнтэй хамт хөлсөө урсгасан дурсамжгүй хүмүүс хамаагүй 'Girls' Generation' гэх нэрийг ашиглаж биднийг эвгүй байдалд оруулахгүй байвал сайн байна" гэжээ. 

ТэЁны хувьд хамгийн сүүлд "Frozen" хүүхэлдэйн киноны хоёрдугаар ангийн дууны Солонгос хувилбарыг дуулж олон нийтийн хүртээл болгоод байгаа юм. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх