Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e9dbeb6dcccd13069ed6d24979234c00775f5a31.jpg

УИХ-ын ээлжит сонгуулийг ямар хувилбараар явуулах нь олон нийтийн анхаарлын төвд байгаа.

Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн зургадугаар сард мажоритар тогтолцоогоор улс нэг тойргоор сонгууль явуулах хуулийн төсөл боловсруулж, УИХ дахь МАН-ын бүлгээр дэмжүүлсэн. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор төслийг хэлэлцэх явц хойшилсон бөгөөд ирэх даваа гарагаас УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүдээр дахин хэлэлцүүлэх юм байна.

Энэ талаар Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэвлэлийнхэнд тодруулга өгөв.

Тэрбээр “Сонгуулийн хуулийг шинэ он гарахаас өмнө батлах ёстой. Хугацааны хувьд нэлээд шахуу хуваарьтай байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр холимог тогтолцоог оруулаагүй учраас зөвхөн мажоритар тогтолцоо үлдэж байна. Мажоритар тогтолцоо нь ард түмэн өөрийнхөө төлөөллийг шууд сонгох зарчимтай. Энэ тогтолцоонд дөрвөн хувилбар бий. Нэг дэх нь Монгол Улс нэг тойрог буюу Сонгуулийн хуулийг санаачилсан гишүүдийн өргөн барьсан анхны хувилбар. Хоёр дахь мажоритар дотроо холимог хувилбар байна. Жишээлбэл, 50, 26-гаар хуваавал 50 нь жижиг мажоритар 26 нь улс даяар сонгох хувилбар. Гурав дахь жижиг 76 тойрог гэсэн хувилбар байна. Мэдээж Сонгуулийн хууль улс төрийн намуудын зөвшилцлөөр явах ёстой. МАН, АН-аас тодорхой саналуудыг өгч байна. Ирэх даваа гарагт УИХ-ын намын бүлгүүдээр хэлэлцүүлнэ. Хуулийн төсөл боловсруулсан гишүүд Монгол Улс нэг тойрог-76 мажоритар гэсэн хувилбараар Засгийн газраас санал авсан. Засгийн газрын саналаар ажлын хэсгийнхэн хуралдаагүй байна. Ажлын хэсгийнхэн маргааш эсвэл ирэх даваа гарагт хуралдаж, төслийг эцэслэж өргөн барихаар шийдээд байна. Засгийн газраас сонгуулийн зохион байгуулалттай холбоотой л санал өгсөн. Тогтолцооны асуудлаар ямар нэгэн санал өгөөгүй. Сонгуулийн сурталчилгааны үеэр эсвэл сурталчилгаа хаасан үед сошиал орчинд зохицуулалт шаардлагатай. Сонгуулийн хуулийн төсөлд цахим орчинтой холбоотой зохицуулалт орно. Харин хүний эрхийг хаасан, хэвлэл мэдээллийн эрхэд халдсан ямар нэгэн зохицуулалт орохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх