Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15732713865dc6375a99bff.jpg

Өнөөдөр хуваарь ёсоор  байнгын хороод хуралдах товтой байсан ч хуралдаан болсонгүй.  

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10:00 цагт хуралдаж,  “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан боловч хуралд оролцох гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшилжээ.

Мөн өнөөдөр 12:00 цагт  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдахаар  товлосон. Тус байнгын хорооны хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх юм. 

УИХ-ын чуулган үдээс хойш хуралдахаар төлөвлөжээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх