etoim.mn
photos/lskdmgksdnkvjsd,asd.jpg

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Сэкиваке Митакэүмиг унагаж 13 даваа, 1 унаатайгаар 43 дахь түрүүгээ авлаа.

Эзэн хааны цомыг 43 дахь удаагаа хүртэх болсон Их аваргаас энэ үеэр сэтгүүлч ярилцлага авсан юм.

Тэрбээр: “Кюүшюү башёд 3 жил түрүүлээгүй байсан, их баяртай байна. Энэ удаа өдөр бүр л эрх хүч нэмэгдэж байлаа. Гуравдугаар сард авсан гэмтэл бэртлээ давж гарч чадлаа. Бэлтгэл их сайн байсан. Башёгийн сүүлийн барилдаанд давж ялалтаар дуусгамаар байна” гэлээ.

Энэ өдрийн барилдаанд Асанояма, Рюүдэнг ёрикири мэхээр давснаар 3 унаа, 11 даваатай болов. Харин 8 даваатай болж 50 хувийн амжилтаа хийсэн Озэки Такакейшо, өнөөдөр Абид окуридаши мэхээр ойчиж 8 даваа, 6 унаатай болоод байна. Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил, Эндод ёритаоши мэхээр унаж, тэд адилхан /7-7/ даваа унаа нь тэнцлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Gerlee

[122.201.24.32]

2019-11-26 16:18:05

Mundag hyy yamarch baisan olson mungunduu sagsuurshgyi mubdag hymyyjiltei hyydee amjilt dahin amjilt