Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/mongol bank alfjafaf.png

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Санхүүгийн зохицуулах хорооны даргад Д.Баярсайхан томилох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Эдийн Засгийн байнгын хорооны хуралдааны дүгнэлтээр гишүүд асуулт асууж үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:  ББСБ, ХЗХ-той холбоотой иргэд олноор хохирч байгаа бөгөөд арилжааны банкууд ББСБ-аар дамжуулж мөнгөө өсгөдөг схем бий болоод байна. Энэ бүхнийг цэгцлэх шаардлага байгаа тал мэдээлэл өгөхгүй юу? 

Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигч Д.Баярсайхан:  Бодит  байдалд 553 ББСБ, 275 СЗХ үл хөдлөх хөрөнгө зуучлалын 6000-аад хуулийн этгээд байгаа. энийг Статистик, татварын ерөнхий газартай холбогдоход арай цөөрч байгаа. Гэвч СЗХ-ны хүчин чөдөл төдийлэн нэмэгдээгүй. Ер нь бид гүйцэтгэлд суурилсан биш, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих үйл явц явж байгаа. ОУ-ын байгууллагууд ч шаардаж байгаа. 

УИХ-ын тогтоолоор хууль томтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох талаар СЗХ-той  хамааралтай нийт 17 хуульд нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийхээр тусгасан байгаа. Хорооны зүгээс тодорхой хуулиуд дээр төсөл гаргаад олон улсын зөвлөхүүдтэй ажиллаж байгаа. Бүгдийг биш юм гэхэд тодоорхой чухал хуулиудыг ойрын хугацаанд оруулж ирнэ. Хууль санаачлах эрх бүхий этгээд биш тул СЯ, УИХ-ын гишүүдтэй хамтарч ажиллана. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх 2030 оны төлөвлөгөөг Засгийн газрын тогтоолоор бус УИХ-ын тогтоолоор батлах ёстой гэдгийг хэлмээр байна. Мөн Санхүүгийн үйлчилгээний тухай хуулийг 2002 онд баталснаас хойш шинэчлээгүй байгаа бөгөөд үүнийг сайжруулах, заалтуудыг нь шинэчлэх хэрэгтэй үүнд анхаараарай. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Тогтвортой хүртээмж эдийн засгийг орлого багатай иргэдэд хүргэх хэрэгтэй байгаа юм. Иргэд ББСБ, Хадгаламж зээлийн хоршоодоос хүү ихтэй ч хялбар авах боломжтой байгаа учраас зээлийг аваад байгаа юм. ББСБ-уудын зээлийн хүүг бууруулах, зээлийн шинэ үйлчилгээ бий болгоход анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг сануулж хэлмээр байна. 

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76,1 хувь нь дэмжигдснээр УИХ-ын тогтоолын төслийг баталж, Д.Баярсайхан Санхүүгийн Зохицуулах хорооны даргаар томиллоо. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх