etoim.mn
photos/33d3a483446a4800e7cd4248394af0e75079e765.jpg

Пауэрлифтингийн насанд хүрэгчидийн 49 дэх удаагийн ДАШТ АНЭУ-ын Дубай хотод энэ сарын 17-23-нд болж байна.

Тус тэмцээнд 37орны 234 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний 105 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин, ОУХМ Д.Түмэнжаргал цээжнээс 315 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болов.

Түүний өрсөлдсөн жинд 23 орны хүчтэн оролцсон бөгөөд Д.Түмэнжаргал өмнө нь ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байлаа. Тэрбээр Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд анхны таван медальтай тамирчин болж байна гэж Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос мэдээлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх