etoim.mn
photos/victoria-secret-70.jpg

1995 оноос эхлэн жил бүрийн оны сүүлээр зохион байгуулагдаж ирсэн Victoria’s Secret дотуур хувцасны загварын шоуг зогсоож байгаагаа тус брэндийг эзэмшигч L Brands компани өчигдөр зарлалаа.

“Angels” хэмээн нэрлэгддэг топ моделиудыг оролцуулдаг тус шоуны үзэгчдийн тоо сүүлийн хэдэн жил дараалан буураад байсан юм. Өнгөрсөн оны шоуг 3.3 сая хүн үзсэн нь 2013 оны 9.7 саяас огцом буурсан үзүүлэлт болжээ.

Өнгөрсөн тавдугаар сард L Brands компани уламжлалт шоугаа шинэчлэх тухайгаа мэдэгдэж байсан тухайн үед компанийн гүйцэтгэх захирал Лес Векснер “шоуг телевизээр цацах нь үзэгчдэд хүрэх зөв арга зам биш болж байгаа” тухай ярьж байжээ. 

1995 оноос хойш жил тутам жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус шоу нь дэлхийн хамгийн шилдэг, үзэсгэлэнтэй супер моделуудыг эгнээндээ нэгтгэж чадсан юм. Шүтэн бишрэгчид энэ жилийн Victoria’s Secret-ийг тэсэн ядан хүлээж байсан ч L Brands компанийн өчигдрийн мэдэгдэлд "Victoria's Secret шоу энэ жил болохгүй байх" гэсэн байжээ. 

Эцэст нь хэлэхэд брэндийн орлого дөрөвний нэгээр буурч, "хамгийн халуухан шоу" гэсэн нийгмийн хүлээлтээ Виктория Секрет хүртэж чадахааргүй болсноор компанийн санхүүгийн байдалд нөлөө үзүүлсэн гэнэ. Хэдийгээр загварын шоу нэвтрүүлэг болгон цацаж байсан нь санхүүгийн эрсдэлээс сэргийлэх богино хугацааны борлуулалтын хариу арга хэмжээ байсан юм. 

Ямартай ч "Victoria's Secret" шоуны цуцлалт нь түр зуурынх уу, эсвэл загварын шоуг илүү сайжруулах түр зуурын завсарлага уу гэдэг нь тодорхойгүй байна.

 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх