etoim.mn
photos/download.jpg

Өчигдөр “Рио 2016”-д ажилласан нэр бүхий 36 боксын шүүгчийг “Токио 2020”-д ажиллуулахгүй байх шийдвэрийг 2020 оны Олимпийн наадмыг зохион байгуулах хороо, ОУОХ-оос албан ёсоор мэдээллээ. Ингэснээр ирэх 2020 онд Японы нийслэл Токио хотод болох зуны Олимпийн наадмын боксын тэмцээнүүдийг шинэ шүүгчид шүүн явуулах нь тодорхой боллоо. 

Тоглолтын үр дүнд санаатайгаар нөлөөлсөн, авлига хээл хахууль авсан хэргээр 2016 оны Олимпийн наадам өндөрлөхөөс өмнө боксын зарим шүүгчид нутаг буцаж байсан бол энэ удаад ОУОХ-оос илүү том арга хэмжээг авч байна.

Токио 2020 наадмын боксын тэмцээний шүүгчдийг Олон улсын боксын холбооны албан ёсны эрхтэй шүүгчдийн дундаас сонгох бөгөөд Токио 2020 зохион байгуулах хорооны тусгай шалгуурыг хангасан шүүгчдийг сонгох юм. 

 

Эх сурвалж: SPS 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх