etoim.mn
photos/bayartsaihan-davaasuren.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгчийг нарыг чөлөөллөө. 

Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонтой холбогдуулан дээрх байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох шаардлага бий болсныг УИХ-ын дарга мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг Их хуралд оруулсан билээ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Монголбанкны Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар томилдог нь улстөрийн дөрвөн жилийн мөчлөгөөс үл хамааран санхүүгийн салбарыг тогтвортой ажиллуулах бодлоготой холбоотой. Хөгжингүй улс орнууд Төвбанкны удирдлагыг олон жил тогтвортой ажиллуулдаг. Энэ талд ямар байр суурьтй байгааг Эдийн засгийн байнгын хорооноос асуумаар байна. Баяртсайхан 15-20 минутын мэдээлэл хийх хүсэлтээ бичгээр уламжилсныг УИХ-ын гишүүд анхаарал тавих байх аа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хамгийн түрүүнд хариуцлага тооцох ёстой. Энэ нь зөвхөн саарал жагсаалттай холбоотой асуудал биш. Арилжааны банкиуд дампуурч, олон хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулсан. Энэ мэт асуудал байсан учир Баяртсайхан гуай өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн. Банкны удирдлага солигдож байгаа нь эдийн засагт донсолгоо үүсгэх ёсгүй. Үүнээс сэргийлэхэд УИХ анхаарал тавих ёстой гэж үзэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар: ҮАБЗ-ийн хуралдаанаар Баяртсайхан ерөнхийлөгчийн санал бодлыг сонссон. Монгол Улсын эдийн засаг өссөн, төсвийн алдагдал буурсан сайн үзүүлэлт байгаа боловч саарал жагсаалтад орсон, банк санхүүгийн салбарын сахилга баттай холбоотой асуудал үүссэн тул Монголбанкны Ерөнхийлөгч чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан хэмээгээд "Н.Баяртсайханыг Албан тушаалаас чөлөөлөхийг дэмжье" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 42 гишүүний 57.1 чөлөөлөхийг дэмжлээ. 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.70.37.34]

2019-11-21 12:26:38

дараагын удирдлага ажлаа ил тод явуулахгүй бол луйварчдын хамгаалсаар өөрсдөө өнгөрч байгааг хар. Гарамжавд өгсөн 20 тэрбум ыг сурвалжлагч бүсгүй ил болгосон. Баяртсайхан нуун дарагдуулсан.