Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/88ef90_open-uri20190801-21813-1gmi5mu_x974.jpg

УИХ-ын дарга Г.Занданшатарын ХОМ-ын танилцуулж байна. УИХ-ын даргын хувьд өнгөрсөн онд машинаа сольж, гадаад дотоод дахь дансанд дахь хадгаламжаа 50 гаруй сая төгрөгөөр өсгөсөн байна.  

УИХ-ын дарга Г.Занданшатар 2015 онд жилийн 58 сая төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд 162 сая, 2017 онд 169 сая төгрөг, 2018 онд 94 сая төгрөгийн орлого олсон байна. Харин гэр бүлийн гишүүдийн орлого өнгөрсөн жил өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал, 2017 онд УИХ-ын даргын гэр бүл 27 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 133 сая төгрөг болж огцом нэмэгдсэн байна.  

Г.Занданшатар даргынх нэг орон сууцтай, нэг үйлчилгээний зориулалтаар нэг газар эзэмшдэг. Эдгээр нь  722 сая төгрөгийн үнэлгээтэй. Тэрбээр Nissan Murano, Volkswagen Passat маркийн 50 сая төгрөгийн үнэлгээтэй  хоёр машинтай байсан өнгөрсөн шинээр Nissan Murano маркийн машин 80 сая төгрөгөөр худалдан авчээ.  

УИХ-ын даргынх 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоод дахь дансандаа 126 сая төгрөг, гадаад дахь дансандаа 13 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Мөн Монголиан силикон валлей ХХК-ийн 30 хувийн эзэмшдэг байна.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[192.82.68.227]

2019-11-21 11:29:45

Элбэгдоржтой харьцуулахад энэ хүн бизнес хийж байсан хүн гэхэд бага байна.