Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/75462282_855087361561339_3505763262903877632_n.jpg

Даваа гарагт МАН-ын бүлгийн хуралдааны үеэр гишүүд маргалдсан асуудал олон нийтийн сүлжээнд тархаад байна. Бүр тодруулбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар маргалдаж, заамдалцсан гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: “Оюутолгойн гэрээ  ямар муу гэрээ болсныг бүгд мэдэж байгаа. Оюутолгойн гэрээ байгуулагдсан өдрөөс 40 хоногийн өмнө 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ААН-ийн татварын хуулинд өөрчлөлт оруулж, гадныханд ашигтай байдлыг бий болгосон. Монголын хүртэх ашгийг багасгаж, хугацааг нь уртасгах байдлыг үүсгэсэн.

Бас 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ашигт малтмалын хуулийн 5.5-д ганцхан өгүүлбэр нэмээд, 34 хувийг үнэтэй авахаар болгосон. Ингэж хуулийг өөрчилж байхад Ц.Нямдорж хуульзүйн сайд байсан. Энэ хүн мэдэхийн дээдээр мэдэж байсан. Магадгүй цаанаа маш их барьцаанд орж, хамгаалах үүргийг хүлээсэн хүмүүсийн нэг. Би Ц.Нямдорж сайдын биед хүнд гэмтэл учруулаагүй. Биед нь хүрсэн нь үнэн” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "дубайн гэрээний тухай"... Намайг 2017 онд Хууль зүйн яаманд очсоноос хойш гурван асуудлаар Оюутолгойгоос холбогдсон. Нэгдүгээрт гишүүдийн ярьж байгаа асуудал, хоёрдугаарт захиргааны хэргийн шүүх дээрх асуудлууд танай Засгийн газрын байр суурь мөн эсэх, гуравдугаарт татварын асуудлыг арбитрын шүүхэд шилжүүлэхгүй байхад ярилцах хүсэлт тавьсан ч хариу өгөөгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэхээр болсон. Миний байр суурь төсөл цаашид үргэлжлэх ёстой гэдэгт хатуу зогсоно. Оюутолгойн гэрээг зогсоовол Монгол Улс дааж давахгүй маргаанд орж, унана.

 Гэрээг шинэчлэх асуудлаар 2017, 2018, 2019 онд уулзахдаа санал тавьсан. Гэрээн дээр ажиллая гээд явж байна. Би хамгаалж байгаа нь үнэн. Зогсоож Монгол Улсыг хорлож болохгүй. 15 мянган хүн ажилгүй болвол, 9 тэрбум ам.долларын өрөнд орвол Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ төлөх юм уу, хүмүүсийг нь хувийн компанидаа ажилд авах юм уу? 250 сая ам.долларын хахууль авсан гээд байгаа сайдынхаа нэрийг зарла, баримтаа гаргаж ир гэж хэлмээр байна" гэв. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх