etoim.mn
photos/74209853_201393434359918_4970196533581447168_n.jpg

АНУ-аас Холбооны Бүгд Найрамдах Нигери улс руу онгоцонд зорчиж явсан Сүхбаатарын Цэрмаа хэмээх Монгол эмэгтэй өчигдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр хүний амь аварсан гэсэн сайхан мэдээ цахим орчинд тархжээ.

Тодруулбал: Онгоцны хойд хэсэгт зорчиж явсан 77 настай Нигери гаралтай Америк иргэн ухаан алдан унасан байна. Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс эмч, сувилагч байвал онгоцны хойд хэсэгт ирэхийг хүссэнд С.Цэрмаа очиж ухаан алдсан иргэнд зургаан цагийн турш тусламж үзүүлжээ. 

Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа “Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм  зүйл тохиолдоно гэж ер бодсонгүй. 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд талархаад баршгүй. Нигер гаралтай Америкийн хос эх нутагтаа зочлох гэж буй зам. Эхнэр нь онгоцонд ухаангүй болоод хэн нэгэн эмч сувилагч байвал онгоцны хойно ирээч гэсэн дуудлагаар цаг тасралтгүй хамт байж дараагийн эмч нарт хүлээлгэн өгч санаа амарлаа. Ерөөлийг харамгүй авлаа. Багш нартаа талархая. Онгоцны нисгэгч үйлчлэгч нарын талархал дунд газардлаа. "United air"-ийн аялаллын 150 ам.долларын эрхээр шагнуулав” гэжээ.

Image may contain: 1 person, sitting

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх