Өнгөрч аравдугаар сарын 21-ний оройн 20:00 цагийн орчимд жүжигчин Б.Энхтүвшин болон нэр бүхий иргэдийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид саатуулсан бөгөөд метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авсан.
Түүний биеэс авсан биологийн шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон боловч энэ төрлийн бодис худалдсан, авч явсан, тээвэрлэсэн үндэслэл тогтоогдоогүй тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэх арга хэмжээ авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Б.Энхтүвшинг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар мансуурсан гэж үзэн, нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу зуун мянган төгрөгөөр торгосон байна.
[150.129.142.28]
2019-11-19 21:59:38100 хан төгрөгөөр торголоо гээд инээж байна шүү дээ авилгад идэгдсэн төр засаг шүүх засаглалаа
[49.0.147.33]
2019-11-19 12:22:47нөгөө амархүүг 2 жил хорино гэсэн.энэнийг торгожээ.үнэртсэн зүйлийн чанараас хамаараад шийтгэл өөр байна уу
[49.0.147.33]
2019-11-19 12:19:40хар тамхичдийг эвий минь л гэж байна даа.эмчил.албадан эмчил