Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5d1727f3-0ee0-45f7-9206-bbc037162f02.jpg

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлээр Оюу толгой төслийн “Дубайн гэрээ”-ний асуудлаар гаргасан нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзжээ. Ингэхдээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гаргасан дөрвөн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал,

1. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төсийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах, үүнтэй холбогдон гарсан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж,

2. “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж,

3. Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг хууль зөрчсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

Дээрх нэхэмжлэлийг хэлэлцэн үзээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг хэлэлцээд дээрх гурван заалтыг нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэж, хууль зөрчсөн гэж үзжээ.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх