etoim.mn
photos/17-Reasons-Why-Instant-Ramen-Noodles-Are-Bad-You-12.jpg

Бэлэн гоймон гэдэг зүйл сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өдөр тутмын хэрэглээ болсон гэхэд хилсдэхгүй. Магадгүй үйлдвэрлэгчдийн өлгийгэгддэг Солонгос улс хийж байгаа прам болгондоо гаргадаг бас олны танил хүмүүс нь ч сурталчилдаг болохоор илүүтэйгээр хүмүүст хүрдэг байх. Гэхдээ хүн бүрийн амтархан идээд байгаа тэрхүү бэлэн гоймонг шинжлэх ухааны талаас тайлбарлахад найрлагандаа хүний бие организмд ашигтай ямар ч эрдэс минераль агуулагддаггүй болохыг эрдэмтэд хэдийнэ баталжээ. Тиймээс хүнсний хэрэглээний хамгийн чанаргүй бүтээгдэхүүнд тооцогддог.

Бэлэн гоймон хүний биед ямар ч ашиггүй хортой гээд эрдэмтэд баталчихаад байхад хүн төрөлхтөн өдөр тутамдаа энэхүү хэрэгцээгүй бэлэн хоолыг хэрэглэсээр байгаа нь харамсалтай. Тиймээс  уншигч танд бэлэн гоймонгийн талаар мэдвэл зохих зарим мэдээллийг хүргэхээр бэлдээ.

Бэлэн гоймонгийн гол найрлага нь пропиленгликол гэдэг химийн нэгдэл юм. Хөлдөлтийн эсрэг үйлчилгээтэй энэхүү бодис нь гоймонг чийгшүүлж, хэт хуурайшихаас сэргийлж өгдөг ч хүний биеийн дархлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн бэлэн гоймон нь хүнсний сода ихээр агуулдаг болохоор хэтрүүлэн хэрэглэвэл зүрх судасны өвчлөлд хүргэх эрсдэлтэй бөгөөд багтраа, цусны даралт ихсэхэд нөлөөлж бөөрийг ихээр гэмтээдэг аж. Хамгийн гол нь бэлэн гоймонг хэт өндөр хэмд боловсруулж бэлтгэх явцад хорт хавдар үүсгэгч бензпирен үүсдэгийг Их Британий эмч Рейчел Томпсон олж тогтоожээ.

Эрүүл мэндийн байгууллагынхан бэлэн гоймонг жирэмсэн болон бага насны хүүхдүүдийн хувьд хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнд тоонд оруулжээ. Жирэмсэн эмэгтэйчүүд бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэхэд ургийн өсөлт хөгжилтөд нь сөргөөр нөлөөлж зулбах эрсдлийг нэмэгдүүлдэг гэнэ. Харин хүүхэд багачуудын хувьд хэрэгцээт амин дэм болон тэдний биен дэх уургийг шимэгдүүлж улмаар тэжээлийн архаг дутагдалд хүргэдэг болохыг судлаачид тогтоожээ.

Бэлэнг гоймонг байнга хэрэглэх нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа болон бодисын солилцоо явагдахад асар их сөрөг нөлөө үзүүлдэг.  Мөн тогтмол бэлэн гоймон идсэнээр хүний ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сааруулж, ходоод гэдсийг хөөлгөж улмаар хоол боловсруулах замын эрсдэлтэй эмгэгүүд үүсэхэд түлхэц үзүүлдэг аж.

Түүнчлэн бөөрөнд нөлөөлснөөр шээс гадагшлахаа больж, жингийн илүүдэл, хэт таргалалтад үүсгэдэг байна. Мөн шээс ялгаруулах явцыг удаашруулснаар бие организм биеэс хорт бодисоо гадагшлуулж чадалгүй аажмаар хордож эхэлдэг. Харин бэлэн гоймондоо өндөг, зарим төрлийн хүнсний ногоог хачирлаж хэрэглэх нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бага зэрэг бууруулж хэрэгцээт уураг, амин дэмийг нөхөх магадлалтай гэж үзсэн байна.

Одоогоос 60 гаруй жилийн өмнө бэлэн гоймонг Тайвань гаралтай Японы бизнесмэн Момофуку Андо олж нээсэн байна. Харин өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт улс орнууд өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоо уялдуулан гаргасан олон нэр төрлийн бэлэн гоймонг худалдаанд гаргажээ.  Хятадууд гэхэд л нэг жилд 42 тэрбум гаруй бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэдэг байна. Харин Өмнөд Солонгосын хувьд нэг хүн жилд дунджаар 69 бэлэн гоймон иддэг гэсэн судалгаа гарчээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх