etoim.mn
photos/olloo_mn_1553400100_45689.jpg

Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 15-ны өдрийн 15 .00 цагийн орчимд зүс таних хүүхдэд хутгалуулсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал: СХД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт "Зүс таних хүүхэд нэгнийгээ хутгалаад зугтаалаа" гэх дуудлага мэдээлэл тус дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид хаагчид шуурхай эрэн сурвалжилж 15 настай Т-ийн гарыг мэсээр гэмтээсэн 15 настай Ө-г олж тогтоосон байна.

Одоогоор хохирогч Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүүхдүүд хувийн таарамжгүй харьцааны улмаас нэгнийгээ мэсээр гэмтээсэн байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогджээ. Тиймээс нийт эцэг эхчүүд өсвөр насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг  цагдаагийг байгууллагаас анхааруулж байна.

Хэргийг СХД-ийн цагдаагийн 3-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх