Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/247513-18112019-1574058900-1986516506-shinenam.jpg

ШИНЭ нам дэргэдээ багш нарын лобби бүлэг байгуулж байгаагаа зарлалаа. Тус лобби бүлэг ШИНЭ намтай хамтран Засгийн газарт асуулга тавьж, удахгүй Засгийн газраас оруулж ирэх Боловсролын тухай багц хуульд саналаа боловсруулж өгөх юм байна.  

ШИНЭ намаас өнөөдөр Монголын багш нарын үйлвэрчний эвлэлийн төлөөлөл болох 10 гаруй багштай уулзалт хийсэн байна.  

Тэд тусгай сургуулиудын удирдлагаас бусад ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох эрхийг орон нутагт нь өгөх нь зүйтэй, мөн ЕБС-уудад 40 гаруй  ажил хариуцдаг аргазүйч хэмээх ажлын байр байдаг ч эрх, үүргийг нь хуульчлаагүй байгаа талаар ярьсан байна.  

Мөн нийгэм, цаг үеийн шаардлагаар Хүүхэд харагч хэмээх ажлын байр бий болсон, энэ салбарт цөөнгүй хүн ажиллаж байгаа ч хууль эрхзүйн зохицуулалт байхгүй, хувьсах зардлыг нь олгохгүй  байгаагийн улмаас үйл ажиллаагаа явуулахад хүндрэлтэй байгаа гэх мэт асуудлыг хөндсөн тул ийнхүү лобби бүлэг байгуулахаар болжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх