Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/IMG_0001.jpg

Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд хориг тавихаар бэлдэж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээллээ. Ингэхдээ 2020 оны 1-р сарын 1-ээс нэмэгдэхээр болоод буй хоёр хувь дээр хориг тавихаар бэлтгэж байна.

ЕТГ-ын дарга З.Энхболд "УИХ-аас Улсын нэгдсэн төсөв Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирээгүй байна. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл дээр нэмэгдэх хоёр хувь дээр хориг тавина. 25 хувь болох шимтгэлийг 23 хувь дээр нь зогсоох талаар хориг тавихаар бэлтгэж байна" гэлээ.

Харин өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэл өөрчлөлтийн хуулийн эцсийн найруулгыг Ерөнхийлөгчид өргөн барих юм. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хориг тавих эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ хориг тавихдаа зөвхөн "давхар дээлтэй сайдууд дээр" хориг тавиж магадгүй гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээллээ.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх