Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0111e7b241eaab8fgreat.jpg

2019 оны 3 дугаар улирлын Үндэсний статистикийн хорооны судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189.2 (17.6%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 106.1 (18.0%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 51.1 (53.3%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны 3 дугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 200.4 (17.8%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 168.2 (19.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300,000 төгрөгөөс доош орлоготой өрх 34.1 мянгаар, 500,001-700,000 төгрөгийн орлоготой өрх 28.4 мянгаар буурсан бол 1,100,001-1,600,000 төгрөгийн орлоготой өрх 18.7 мянгаар, 1,600,001-2,100,000 төгрөгийн орлоготой өрх 45.1 мянгаар, 2,100,001 төгрөгөөс дээш орлоготой өрх 33.4 мянгаар нэмэгдсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх