Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/78e4ff84b3867c4289a89ef8d571cf87f2b2f99b.jpg

“Дэлхийн мисс-2019”-д эх орноо төлөөлөн оролцох “Miss World Mongolia” тэмцээний үндэсний ялагч М.Цэвэлмаагийн танилцуулга видео бэлэн болжээ.

“Дэлхийн мисс” тэмцээн нь 1951 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 130 гаруй улсын гоо бүсгүйчүүд оролцдог буюу дэлхийн хамгийн олон орныг хамарсан олон улсын тэмцээн юм.

Тэмцээний шалгаруулалт спорт, урлаг, ярилцлага, хүмүүнлэгийн ажил, топ модель, мультимедиа, дэлхийн бүжиг зэрэг олон төрлөөр явагддаг бөгөөд эдгээрээс хүмүүнлэгийн ажлыг чухалчилдгаараа бусад гоо бүсгүйн тэмцээнүүдээс ялгардаг.

Монгол Улсын хувьд 2005 оноос оролцож эхэлсэн түүхтэй. Дэлхийн мисс-2019 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох М.Цэвэлмаа нь ахлах анги хүртлээ гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургуулийн орос хэлний ангид суралцсан. Ахлах ангиасаа АШУҮИС-ийн лицей сургуульд суралцаж, улмаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуульд элсэн орж, 2019 оны зургаадугаар сард Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Одоо сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр суралцдаг. Орос, Англи хэлтэй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх