Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/f7aa7724-d036-4163-a67c-ef2fd488d27c.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүхэлд нь батлах гэсэн саналын томьёололоор ил санал хураалт явууллаа.

Өөрөөр хэлбэл гишүүд гараа өргөж, УИХ-ын дарга нэр дуудснаар сандлаасаа босч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. 

Ингээд хуралдаанд 63 гишүүн оролцож 100 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдлаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Сүүлийн 3 парламент яригдсан үндсэн хуулийн өөрчлөлт өнөөдөр батлагдаж, олон хүн, ирээдүйн зам мөр тэгширлээ. УИХ 4 сарын турш Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг 36 удаа 105,9 цаг хэлэлцлээ. Ойлголцол зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, нэгдэн хамтрах зарчмыг баримтлан ажиллаа. Зөвшилцөлд санал оруулсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, иргэний байгууллагуудын төлөөлөлдөө баярлалаа. Эрхэм нөхдөө... Бид ҮХНӨ-д төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тэнцвэртэй байх нөцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Эх хуулийнхаа энэхүү өөрчлөлт нь хууль эрхзүйн хувьсгал байх болно. Дараа нь Баялагийн сангийн хууль, намуудын тухай хууль, сонгуулийн тухай хууль гэх мэт 30 гаруй хуулийг шинэчлэх болно. Өнөөдрөөс өөр байж, өөрчлөгдөн хувьсахын Монгол улсын эдийн засаг шаардаж байна. Үүний эхлэл нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байх болно. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх  бөгөөд түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм. Энэ  хууль нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөх хүртэл УИХ хууль эрх зүйн орчныг сайжруулах, бэлтгэл ажлын хийх зохицуулалтыг тусгасан юм.  

Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулган  түр завсарлаж, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар боллоо. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Цагаанхүү

[202.126.89.58]

2019-11-14 21:48:08

ҮХд Ард түмэнд наалдах юу ч хийсэнгүй ээ Бид тжнэг биш ээ Та нарын ТОЛГОЙ ХҮРЭХГҮЙ ЮМ БАЙНА