etoim.mn
photos/74363af1-25a1-4755-adab-8deac87a8d43.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарим зүйл заалтыг дэмжих эсэхээр санал хураалгаж байна. Тухайлбал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 39.4-д оруулах “Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд Ерөнхийлөгчид танилцуулснаар томилж, чөлөөлнө. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” хэмээх заалтыг гишүүд 88.4 хувийн саналаар дэмжлээ. 

Мөн АН-аас тавьсан хоёр дахь санал болох "УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгнө" хэмээх заалтыг Үндсэн хуульд оруулах эсэхээр санал хураалт явуулахад 59.4 хувийн саналаар дэмжигдсэнгүй.  57-гоос дээш гишүүний санал авсан заалтыг Үндсэн хуульд оруулах журамтай тул ийнхүү уг саналыг УИХ дэмжсэнгүй. 

Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Зөвшилцлийн ажлын үр дүн гарсангүй. АН-аас тавьсан гурван саналын хоёрыг нь унагаалаа. АН Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө шударга явсан. Харамсалтай нь АН үүнээс цааш хэлэлцүүлэгт орох боломжгүй боллоо" гэв. 

Ийнхүү АН Зөвшилцлийн ажлын хэсгээс болон УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээс гарч байгаагаа мэдэгдлээ. 

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын төлөөллийн хувиар цаашид уг хэлэлцүүлэгт оролцохгүй болсноо мэдэгдлээ.    

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх