Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15737032395dccce47123d5.jpg

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үр хөндсөн ургийг гудамж талбайд хаясан хэрэг бүртгэгджээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: “Цагдаагийн байгууллагад ургийн цогцос олдлоо гэх дуудлага бүртгэгддэг.  Тухай бүрт нь цагдаагийн байгууллагаас эцэг эхийг нь олж ирлүүлэх ажиллагаа явуулдаг. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээллийн дагуу шалгалт явуулахад тус дүүрэгт байрлах нэгэн эмэгтэйчүүдийн эмнэлэг аборт хийгээд улмаар ургийг ил задгай хаядаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Энэ төрлийн хэрэгт Эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авна“ гэсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх