Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/74363af1-25a1-4755-adab-8deac87a8d43.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.

АН, МАН, МАХН-аас нэр дэвшин сонгогдсон 62 гишүүн 2019.06.06-нд төслийг өргөн барьсан. Энэ өдрөөс хойш таван сарын турш дахин иргэдийн санаа бодлыг сонсож, eрөнхийлөгч болон намуудтай зөвшилцөж, саналыг нь тусгаж, уг төслийн 1, 2-р хэлэлцүүлгийг дуусгасан юм. 2-р хэлэлцүүлгээр дэмжигдсэн төсөл нь 62 гишүүний анх өргөн барьсан төслийн зарим заалт өөрчлөгдсөн юм. 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, горимын санал гаргав. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Нэмэлт, өөрчлөлтөөр яг юу батлах нь тодорхойгүй байхад дагаж мөрдөх журмыг нь баталж болохгүй. Бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө батлаагүй байгаа шүү дээ. Үүнийг баталсны дараа дагаж мөрдөх журмаа батлах нь зүйтэй. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Дагаж мөрдөн журмын анхны хэлэлцүүлгээ эхэлж явуулсны дараа хуулийн төслөө батлаад дараа нь дагаж мөрдөх журмын эцсийн хэлэлцүүлгийг баталж болно. 2020 тавдугаар сарын 25-наас эхлэнэ. Зарим заалтын тухайд үүнээс өмнө мөрдөх хууль зүйн болон техникийн ямар ч боломжгүй. 

Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан горимын саналын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлагдсаны дараа дагаж мөрдөн журмын тухай хуулийг батлах нь зүйтэй гэдгээр санал хураалт явуулсан ч олонхыг дэмжлэг авч чадсангүй.  Үргэлжлүүлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх