Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/581ce1c401599bb8c7cee2e6d637eebbbf73e9c5.jpg

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 2018 оноос эхэлж ЖДҮХС-аас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр бүхий гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг толгойлж явсан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад улмаар прокурор, шүүх рүү шилжүүлсэн билээ.

Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 13.30 цагт хийхээр товлосон ч яллагдагчаар татагдсан дээрх хүмүүсийн өмгөөлөгчид нь хурал давхацсан тул хойшлуулах хүсэлт тавьсан байна. Ингэснээр урьдчилсан хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 18-ны 14.00 цагт хийхээр товлогджээ.

Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх