etoim.mn
photos/615b6ce1606121234f6f22a6a44f45559d01d88e.jpg

Олон улсын мэргэжлийн боксын байгууллага /IBО/-ын аварга, “Лондон 2012” олимп болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт, Дэлхийн боксын зөвлөл /WBC/-ийн 3 удаагийн аварга АНУ-ын тамирчин Гарри Рассельтай WBC-гийн аваргын төлөө 2020 оны нэгдүгээр сард багтаж тулалдах гэрээ байгууллаа.

Энэхүү халз тулааныг дэлхийн мэргэжлийн боксын спорт сонирхогчид нэлээд удаан хугацаанд тэсэн ядан хүлээж байсан юм. АНУ-ын тамирчин Гарри Рассель, Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогт /King Tug/-той тулалдахаас хэд хэдэн удаа татгалзаад байсан бөгөөд WBC-гийн 57 дахь Конгрессоор түүнийг заавал тулалдахыг үүрэг болгосноор ийнхүү гэрээ байгуулжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх