Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1759f968-36f3-46f1-bf47-054a7bf52496.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар АН-аас тавьж буй гурван саналыг хэлэлцжээ.

Үүнд нэгдүгээрт Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх, Засгийн газрын гишүүдээ томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг өөрөө шийдвэрлэнэ гэсэн заалтыг бүлгийн гишүүд дэмжсэн байна.

Хоёрдугаарт сонгуулийн холимог тогтолцоотой болгох санал байгаа бөгөөд бүлгээр мөн дэмжжээ. Гэхдээ холимог тогтолцоог 2024 оноос хэрэгжүүлнэ хэмээн тогтсон байна.

Гуравдугаарт Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналд эцсийн шийдвэр гаргаагүй бөгөөд өнөөдөр маргааш зөвшилцлийн ажлын хэсэг дээр дахин ярих нь зүйтэй гэж үзжээ.

Шаардлагатай гэвэл дахин бүлгээр асуудлыг хэлэлцэхээр нээлттэй үлдээсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг 2019 оны 6 дугаар сарын 12-ноос хойш ярьж буй бөгөөд УИХ-аас 10 сард гуравдугаар хэлэлцүүлэгт оруулахаар болсон.

МАН-ын бүлгээс энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгийг явуулж дуусгах, гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн нэмэлтийг батлахаар 100 хувийн саналаар тогтсон гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх