etoim.mn
photos/5d8dafcd511e8.jpeg

Өнгөрсөн сард Сумогийн Их аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болох хүсэлтээ Монгол улсын төрийн байгууллагуудад гаргасан байна. 

Энэ оны есдүгээр сарын 16 нд Их аварга Какүрюү М.Анандын багш нас барсан билээ. Мэргэжлийн сумо бөхийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко нас барснаар тус дэвжээ багшгүй болсон. 

Изүцү дэвжээ Ёкозүна /Их аварга/ Какүрюү М.Анандаас гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөхтэй юм. Сумо бөхийн холбооноос багшгүй болсон Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Дэвжээгээ хаалгахыг хүсээгүй Какүрюү нэг галын бусад дэвжээний туслах ояката нараас дэвжээ удирдах хүн хайсан ч олдоогүй байна. Ёкозүнатай болохыг хүссэн хэд хэдэн дэвжээ санал тавьсан ч өөр галд шилжихийг холбоо зөвшөөрөөгүй гэнэ. Энэ үйл явдалтай холбогдуулан их аварга М.Ананд иргэншилээ солих хүсэлт гэж Японы зарим хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх