etoim.mn
photos/safe_image.jpg

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шинжилгээтэй хяналтын явцад гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр шаардлага хангаагүй “Хар чавга” (орос, хятад гэх, ястай, ясгүй, задгай, кг)-нуудаас сонгон 8 удаагийн дээж авч хими, нян судлалын лабораторийн шинжилгээнд хамруулахад лабораторийн сорилтын дүнгээр тус дээжийн 75%-д ургамлын амьд хачиг, хөнөөлт шавьж (Phytonemus  pallidus) өндөг үржсэн, өнгө хувирсан зөрчил илэрлээ. Иймд ХЭРЭГЛЭГЧ ТА! Зөвшөөрөгдсөн газраас өөр ил задгай шаардлага хангаагүй газар буюу хувь хүний гар дээрээс гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаажилтгүй, хэвийн өнгө, үнэр төлөв байдал өөрчлөгдсөн шинж тэмдэг  бүхий бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

Таны сонгон худалдан авсан хүнсний бараа, бүтээгдэхүүн стандарт шаардлагыг хангахгүй байх тохиолдолд буцаах, хариуцлага тооцох хаягтай байх ёстойг анхааруулъя. Эрүүл аюулгүйн хүнсний хэрэглээ Таны сонголтоос шалтгаална.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх