etoim.mn
photos/external.jpg

Өнгөрсөн баасан гаригт генерал Б.Баярмагнайгаар ахлуулсан "Монголын үндэсний нэгдсэн  фронт" хөдөлгөөнийхөн "Эх орон дуудаж байна" гэх нэрийн дор сүржин жагсал хийсэн билээ. Тэд өөрсдийн шаардлагыг Засгийн газарт хүргэсэн бөгөөд энэ сарын 15нд дахин цугларахаар болоод байсан юм.

Гэвч хэдхэн цагийн өмнө генерал Б.Баярмагнай өөрийн цахим хуудсаар дамжуулан  Үндэсний фронтын үйл ажиллагаанаас удаан хугацагаар хөндийрч байгаагаа  мэдэгджээ.

Тэрээр "“Миний бие ар гэрийн шалтгаанаар “Монголын үндэсний фронт”-ын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгааг үүгээр мэдэгдье. МҮФ-ыг Монголын төр, ард иргэд хүлээн зөвшөөрөгдөх  хүртэл хэмжээнд хамт явсан фронтын нөхөддөө баярлалаа” гэжээ.

Генерал Б.Баярмагнай "Улаан бал" нэвтрүүлэгт оролцохдоо: "Би ирэх 2020 оны сонгуульд нэр дэвшинэ" гэж байсан билээ. Тэгвэл "Монголын үндэсний фронт"-ын энэхүү жагсаал нь түүний сонгуулийн ПР-ын эхлэл байв уу?

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх