Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2019110700919_4.jpg

ҮХЦ-н дарга Д.Одбаярын "Өгзөг" гэх тодотголтой хэргийн талаар Солонгосчууд ихээхэн бухимдалтай хандаж байна. Мэдээж нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидогтой адил түүний энэхүү үйлдлээс болж бүхэл бүтэн улс үндэстний хэмжээнд ярьж байгаа нь хичнээн эмгэнэлтэй. 

Эргэн сануулахад:  Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор явж байхдаа нислэгийн багийн хорин настай эмэгтэйн өгзөгт хүрсэн хэргээр буруутгагдаж баривчлагдсан  боловч түүнийг халдашгүй дархан эрхтэй гэсэн үндэслэлээр сулласан юм. Энэ талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаны дараа ҮХЦ-ээс Д.Одбаяр буруугүй түүнийг өөр хүнтэй андуурсан гэсэн тайлбар өгсөн. Гэхдээ тэрээр өчигдөр байцаалт өгч зарим үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бол заримыг нь санахгүй байна гэж мэдүүлсэн тухай Солонгосын хэвлэлүүд мэдээллээ. Улмаар түүнийг 10 хоног тус улсаас гарахыг хориглон байцаалт авахаар болжээ. 

Түүний энэ үйлдлийн талаар Солонгосчууд цахим орчинд өөрсдийн үзэл бодлыг тасралтгүй илэрхийлсээр байгаа юм. Ингээд тэдгээр хүмүүсийн сэтгэгдлүүдээс цөөн хэдийг онцлон хүргэж байна. 

- Аль Чусоны үеэс л харгис бүдүүлэг дээрэнгүй ард түмэн байсан цусанд нь хадгалагдчихсан байлгүй

- Монгол угаасаа ширүүн ард түмэн ккк хүмүүс сайн мэддэггүй юм. Монгол хүмүүсийн зан араншин, гэмт хэргийн хувь эзлэлт гээд л. Хятад Оросууд хүртэл Монголчуудаас айдаг кк Чингис хаан зүгээр ч нэг дэлхийн талыг эзэлж танхайрч яваагүй ккк

- Согтуу байсан гэнэ үү? Тэгвэл нисэж яваа онгоцноос шидээд үз санаж магадгүй

- Хэтэрхий бүдүүлэг хүмүүсийг юунд нь хүндлээд байгаа юм? Монголчууд бүгд л хэтэрхий бүдүүлэг хүмүүс

- Өөхөн бөмбөг царайлчихаад ... Өгзөг бөгс эргүүлж явахаар турах арга хайсан бол хаха

- Бүхэл бүтэн улсын ҮХЦ-н дарга хүн байж өөр улсад бэлгийн дарамт үйлдэж байдаг? Бусад нь бүгд л адилхан байхдаа

- Монголчууд угаасаа хэтэрхий бүдүүлэг садар юм биш үү? 

- Монгол улс нохойн хороо бололтой ккк иймэрхүү амьтныг тэр суудалд суулгаж байдаг

- Хууль сахиулдаг хүн нь ингэж байгаа юм бол бусад нь ...

- Дорд оронд хүртэл ингэж  доромжлуулах гэж. Цагдаа нар сайн байцаалт хийх хэрэгтэй

- Энэ чинь л Монголчууд байхгүй юу. Миний амьдардаг үйлдвэртэй газар ирээд хараарай. Монголчууд чинь зүгээр л тэр чигээрээ танхай амьтад байхгүй юу. Кино театрт хүн мөрлөнө, түлхэнэ, муухай харна. Гадаад ажилчин авахаа боль.

- Согтуу хүнийг онгоцонд суулгадаггүй тэгэхээр санахгүй байхаар хэмжээний согтуу биш байсан. Бие сэтгэлийн хувьд сул дорой Солонгос улс болохоор нь ашиглаад шоу хийгээд байх шиг

- Тэгвэл яаж үхэснээ ч санахааргүй их архи уулгаж байгаад алчих

- Монгол жуулчид Монголоос Солонгост оршин суудаг иргэд гээд бид тэднээс өшөөгөө авсан ч багадхаар улс. Үнэхээр түвшин доогуур хамгийн муу чанартай улс. Монгол руу аялалаар явахгүй байсан нь дээр байх

- Монгол гахай ч гэсэн Солонгосчуудаас өөрцгүй юм... Солонгост ингэж байгаа юм чинь  Монголдоо бараг л Ким ЖонЫн шиг аашилдаг байх гэх мэт сэтгэдлүүдийг бичжээ. 

Жич: Хэт их хараалын үгтэй болон Монголчуудыг бүхэлд нь доромжилсон өнгө аястай сэтгэгдлүүд маш ихээр бичиж байсан бөгөөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд өөрсдийгөө Монгол гэж хэлэхээсээ ичиж, санаа зовж байгаа талаараа цахим орчинд илэрхийлсээр байна.

эх сурвалж: news.chosun.com

en.yna.co.kr

koreatimes.co.kr

Таалагдахгүй байна

8
7

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.26.195.190]

2019-11-08 16:50:55

Зочин

[202.21.100.210]

2019-11-08 08:05:31

budaany xuuxduuded ingej duuduulj bdag bid ch unen loichixson darga nartai uls yumdaa

zochin

[182.160.39.107]

2019-11-07 20:08:35

hohinee hohi ni. bid iim l archaagvi adgiin uls