Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/twitter-gty-er-190423_hpMain_16x9_992.jpg

АНУ-ын “Twitter” нийгмийн сүлжээний компанид ажиллаж байсан хоёр хүнийг Саудын Арабын талд тагнуул хийсэн хэмээн АНУ-ын шүүх буруутгасан байна.

Тэдгээр ажилтныг Саудын Арабын тагнуулын ажилтнуудад тус улсыг шүүмжлэгчид болон “Twitter”-ийн бусад хэрэглэгчийн хувийг мэдээллийг өгсөн хэмээн буруутгажээ. “Washington Post” сонины нийтэлсэн шүүхийн мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын иргэн Ахмад Абуаммо, Саудын Арабын иргэн Али Альзабара нарыг ийнхүү буруутгасан ажээ.

Мөн Саудын Арабын өөр нэгэн иргэн болох Ахмед Амлутайриг “Twitter”-ийн ажилтнууд болон Саудын Арабын төлөөлөгчдийн хооронд зуучийн үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгасан байна. А.Абуаммо, А.Альзабара нарыг Саудын Арабад байгаа хэмээн таамаглаж байгаа бөгөөд “Twitter”-т инженерээр ажиллаж байсан А.Альзабараг 2015 онд 6000 гаруй хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж авсан хэмээн буруутгажээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх