Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1cibcpr0k2gtgd6unt1pah16183.jpg

Өчигдөо буюу 2019.11.06-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 326 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 212-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2,  орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2019.11.06-ны өдөр 08:13  цагийн орчимд  БЗД-ийн 13 дугаар хороо ... байрны гаражийн урд замд Toyota priusмаркийн автомашины жолооч автомашинаа гаражаас гарган, гаражийн хаалгаа хаах үйлдэл хийх үед автомашин хойш өнхөрч жолооч Б мөргөж, нас барсан

2019.11.06-ны өдрийн 13:15 цагийн орчимд СХД-ийн 27 дугаар хороо Үйлдвэрчний гудамж, СХД-ийн эмнэлэгийн урд замд Toyota priusмаркийн автомашины жолооч Ц нь, явган хүний замаар явж байсан явган зорчигч 12 настай, эмэгтэй А-г мөргөж амь насын хохироосон.

2019.11.06-ны өдрийн 09:05 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг, асфалтан замд  Land маркийн автомашин онхолдож, зорчигч 44 настай, эмэгтэй О нас барсан

2019.11.06-ны өдрийн 17:00 цагийн орчимд Төв аймаг Аргалант сум Хөшөөт 2-р баг асфалтан замд Toyota priusмаркийн автомашин онхолдож, зорчигч 54 настай, эрэгтэй О нас  барсан.

 Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн  урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аасзөвлөж байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх