Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/v68p5qas.jpg

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно.

Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, ГХЯ, Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албан тушаалтнууд болон Монгол Улсад суугаа ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газар, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцох юм байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Их Хурал баталсан бөгөөд 2012, 2013, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад нийт 11 удаа нэмэлт өөрчлөлт орж байсан аж.

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтууд тусгагдсан байна.

Энэхүү хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, холбоотой санал хүсэлтээ илэрхийлэхийг хүсвэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд болох олон нийтийн хэлэлцүүлэгт оролцох боломж нээлттэй аж. Хуулийн төслийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх