Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1567058672_96d8ed7b78ff4c5ed83d3c810c11dfc5.jpg

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ.

Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хуулийн заалтад оруулж, зөрчсөн тохиолдолд шууд чөлөөлөгдөх зохицуулалтыг хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Төрийн албаны тухай хуулийн 40-ийн 2-т зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёсзүйн дүрмийг шинэчилсэн.  Гадаадад зорчихдоо: Мөрийтэй тоглосон нь нотлогдсон хоёр албан тушаалтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Мөрийтэй тоглоом тоглохгүй байх тухай өөрчлөлт оруулж, энэ тухай өмнө нь мэдээлсэн билээ. Энэ хугацаанд иргэд мэдээлэл ирүүлсэн, 10 гаруй мэдээлэл ирсэн. Хоёр мэдээлэл баримтаар нотлогдсон тул ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь батлагдсан. Мөн МИАТ ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн нь нотлогдсон тул ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ" гэв. 

Улмаар төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хуулийн заалтад оруулахаар ярьсан байна. Тодруулбал... 

  • Төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглоно гэсэн саналыг ЗГ-ын гишүүд хэлж байна.
  • Ажлын байран дээр бэлгийн дарамт учруулахгүй байх тухай заалтыг нарийвчлан оруулж байх нь зүйтэй гэж үзлээ. Жишээлбэл, 5 секундээс дээш хугацаагаар ширтэж харвал бэлгийн дарамт гэж үзнэ.
  • Бизнес ангиллаар зорчихгүй байх
  • Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх зэрэг заалтуудыг оруулж, шинэчилсэн найруулга хийх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх