Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/601_8772416203239981056_n_20191105093216.jpg

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Туулын задгайд нийт 50 гаруй өрх 250 орчим хүн амтайгаар туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй бүсэд оршин суудаг.

2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу бямба гарагт Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус байршилд оршин суудаг өрхүүдийн бодит нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Туулын задгайд үерийн ус зайлуулах шугам, хоолой байдаг ч ус урссан үед аюултай нөхцөл байдал үүсдэг. Жилийн жилд ордог борооноор хог, лаг шавар тунаж, ус зайлуулах хоолойны бараг талыг нь бөглөчихнө. Эдгээр зөвшөөрөлгүй буусан айлуудыг аюултай бүсээс нүүлгээд өөр газарт шилжүүлэх боломж, нөхцөл одоогоор алга бөгөөд олон жил оршин суусан учраас газрын зөвшөөрлийг авах хүсэлтэй байгаагаа иргэд уламжлав. Дээрх айл өрхүүдийн дийлэнх олонх нь хууль бусаар суурьшсан бөгөөд барилгын хог, хайрга шороо асган тэгшилж, буусан хавар, зуны улиралд үерийн аюултай нөхцөлд амьдардаг.

Иймд дүүргийн Засаг дарга голын дагуу зөвшөөрөлгүй буусан айлуудын төлөөлөлд хандан та бүгдийн эд хөрөнгө, амь нас эрсдэлд орж болзошгүй тухайг анхааруулж, голын ай сав дагуу газар эзэмших боломжгүй хэмээлээ. Цаашид айл өрхүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллах тухай холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч ажиллалаа.   

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх