Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/hytad.jpg

Монгол улсад хууль бус үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын 800 иргэнийг цагдаа, тагнуулынхан илрүүлснээ олон нийтэд мэдээлсэн. Хууль, хяналтын байгууллагынхан энэ хууль бус ажиллагааны талаарх мэдээллийг өнгөрсөн наймдугаар сараас авч эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 80 хүн орж ирснээс хойш хүний тоо аажмаар өссөөр 800-д хүрсэн байна.

“Энэ арга хэмжээг зохион байгуулсан хүн нь тодорхой байгаа. Уг ажиллагааг удирдан, зохион байгуулсан хэрэгтэй холбогдуулан Хятадын талаас дөрөв, манай талаас нэг иргэнийг саатуулан шалгаж байна. Бусдыг нь байрлаж байсан таван зочид буудалда бүрэн хяналтад байгаа. Энэ асуудлыг одоогийн байдлаар мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэж байна. Тоглоом хэлбэрээр байж болно. Өөр хэлбэрээр ч байж болно. Үүнийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Хураасан бүх хардуудыг үзнэ. Манай Мэдээллийн технологийн багийнхан ажиллаж байна” хэмээн Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл мэдээлсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх