Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/76693305_1228919117300923_810076977154228224_n.png

Өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Сайтуудын холбоо хамтран  сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудалтай холбогдуулан ТЕГ, ЦЕГ-т шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа: Энэхүү хурлаар ярих зүйл маань тодорхой байгаа байх. Хоёр хоногийн өмнө зохион байгуулсан ёсзүйн форумын үеэр  нэр бүхий найман сэтгүүлчийг чагнаж, тагнасан талаар Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдэгдэл хийсэн.  Энэ бол анхны тохиолдол биш. Хэрэв та бүхэн санаж байгаа бол энэ талаар анх 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийх үеэрээ өгч байсан. Энэ талаар бид тодруулах зорилгоор НПЕГ болон ХЗДХЯамд албан бичиг хүргүүлсэн боловч  бидэнд ямар нэг хариу ирээгүй. 

Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан төрийн байгууллагаас тагнаж, чагнасан асуудал байгаа бол маш ноцтой үйлдэл юм. Энэ асуудал хуулийн байгууллага болон УИХ-ын гишүүний түвшинд удаа дараа ярьж байгаа учраас бид холбогдох мэдээллийг өгч болох хэмжээнд нь авмаар байна" гэлээ. 

Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж, чагнасан үйлдэл байхгүй

Харин энэ талаар ЦЕГ болон ХЗДХЯамаас албан ёсоор мэдээлэл хийсэн юм. 

ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж: "Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ХЗДХЯ болон ЦЕГазартай холбоотой мэдээлэл багагүй гарч байгаа. Үүнтэй холбогдуулан албан ёсны мэдээлэл хийх хэрэгтэй гэж үзэн энэхүү мэдээллийг хийж байна.  Саяхан МСНЭ-ээс сэтгүүлчдийг тагнасан асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайдад удаа дараа албан бичиг хүргүүлсэн ч хариу ирээгүй гэж мэдэгдсэн. 2018-2019 онд МСНЭ-ээс ХЗДХ-ийн яаманд таван албан бичиг ирүүлсэн байдаг. Цахимаар яваад байгаа шиг МСНЭ-ийн явуулсан гэх 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 1/91 тоот албан бичиг манайд ирээгүй. Мөн  өмнө нь бидэнд ирүүлсэн 5 албан бичгийг энд хуулбарлан авч ирсэн. Эдгээрт тайлан хүргүүлэх тухай, мэдээлэл авах тухай, санал хүргүүлэх тцухай, хамтран ажиллах тухай гэх мэт  албан бичгүүдийг ирүүлсэн байна.

Хоёрдугаарт ХЗДХЯамны ажилчид Шангрилла зочид буудалд 7 сая төгрөгийн хоол идсэн гэх асуудал яригдсан. Энэ тухайд мэдээллэх юм бол ХКДХЯамын ажилчид тэнд хоол идсэн асуудал байхгүй. Ветнам лсын нийгмийг аюулаас хамгаалахын сайд "Хоёр орны хооронд ялтан шилжүүлэх"  болон бусад асуудлаар хэлэлцэхээр манай улсад 35 хзүний бүрэлдэхүүнтэйгээр айлчилсан байдаг. Энэ үеэр айлчлаын бүрэлдэхүүнд өдрийн болон оройн зоог бариулах үйл ажиллагааг зохион байгуулсан гүйлгээ байгаа. Хэрэв та бүхэн энэ талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл ХЗДХЯамны шилэн дансны мэдээлэлд байгаа" гэлээ. 

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: "Сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудал өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. 2018 онд энэ асуудал хэвлэлээр гарсны дараа дараа манайхаас "Ийм асуудал байхгүй" гэх тайлбарыг өгч байсан. Тухайн үед эрүүгийн цагдаагийн албаны нэр бүхий хоёр албан хаагчийг ТЕГ-аас шалгасан. Шалгалтын явцад энэ асуудал гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудал байхгүй байна гээд Нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Өнөөдрийн байдлаар сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол манй дээр бүртгэгдээгүй байна. Харин гүтгэх, доромжлох болон зөрчлийн хэрэгтэй холбогдсон гэсэн бүртгэл байсан. 

Аливаа хэрэгт хохирогч гэж байдаг. Хэрвээ тагнуулж, чагнуулсан сэтгүүлч, редакц байгаа бол гомдлоо эрх бүхий байгууллагад гаргах нь нээлттэй.

Дахин хариуцлагатайгаар мэдэгдье. Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж, чагнасан үйлдэл байхгүй гэсэн юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх