Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1548927084_zandka.jpg

УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Солонгосын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлж, баривлагдсан гэж Солонгосын хэвлэлд мэдээлжээ. УИХ-ын даргын хувьд ямар байр суурьтай байна. Энэ талаарх мэдээлэл таньд албан ёсоор ирсэн үү. Хариуцлага тооцох уу? 

ҮХЦ-ийн даргын талаар хэвлэл мэдээлэл, сошиал орчинд шуугиан гарч байна. ҮХЦ-ээс тодруулж асуусан. ҮХЦ-ийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргасан бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5-3 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно. ҮХЦ-ээс бидэнд өгсөн мэдээллээр “ҮХЦ-ийн дарга өөрөө ийм асуудалд ороогүй. Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харьцсаны улмаас буруу ташаа мэдээлэл гарсан байна гэсэн. Энэ талаарх мэдээллийг нягталж байна. ҮХЦ-ийн дарга эргэж ирээд энэ талаарх тодорхой мэдээлэл өгөх байх. 

- ҮХЦ-ийн даргын үйлдэл Солонгосын хэвлэлүүдээр гарч, Монгол Улсын нэр хүнд уналаа. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна? 

Үнэхээр зөрчил гаргасан бол Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулиар хариуцлага тооцно. Ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг боловсруулж байна. Ямар ч гэсэн одоогоор яг албан ёсоор тухайн хүнтэй холбоотой эсэх нь батлагдаагүй байна. Хэрвээ баталгаагүй мэдээлэл байх юм бол хоёр талаас мэдээллийг няцаах болно. Үнэхээр асуудал үүсгэсэн бол хариуцлага тооцно. 

- ҮХЦ мэдээж хамгаалсан мэдэгдэл хийнэ. Бусад эх сурвалжаас мэдээлэл авсан уу?

Энэ талаар бүх талын мэдээллийг авахаар БНСУ-д суугаа ЭСЯ-тай холбогдон ажиллаж байгаа. Бүх талын мэдээллийг үнэн бодитоор авахыг үүрэг болгосон. 

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай ҮХЦ-ээс тогтоол гарсан.  Энэ талаар...?

АМНАТ-ийн тухайд ҮХЦ-ийн шийдвэр гарсан. ҮХЦ-ийн шийдвэр гарвал холбогдох хууль тогтоомж, УИХ-ын шийдвэрт 15 хоногийн дотор нэмэлт өөрчлөлт оруулах талаар 15 хоногийн дотор шийднэ гэж хуулинд заасан байдаг. Төсвийн хуулиар 1.3 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасрах гэж байгаа учир хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ашигт малтмалын нөөц авах төлбөрийг талаар давхардуулан авахгүй байх тухай, журмуудыг Захиргааны актын дагуу бүртгүүлээгүй байгаа гэсэн. Хуулийн гарцыг олж ажиллаж байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй байх зэрэг асуудал үүсэхгүй.  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр огт төлөгдөхгүй байх юм бол төсвийн орлого 1,3 их наядаар тасрах магадлалтай. 

- БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулсан мэдээлэлд олон улс анхаарал хандуулж байна. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ? 

800 хятадын иргэнтэй холбоотой асуудал мөнгө угаахтай холбоотой гэж үзэж байгаа. Олон улсын онлайнаар мөнгө угаах хэрэгт манай тусгай албад сайн ажилласан. Эхний ээлжинд хариуцлага тооцох алба тушаалтнууд бол хил гаалиар 1000 комьютер оруулж ирж байхад илрүүлээгүй хүмүүст хууль эрхзүйн арга хэмжээ авна. Ер нь саарал жагсаалт, 800 хүн гэх мэт олон улсын шинж чанартай мэдээлэлд бид хаа хаанаа хариуцлагатай хандах ёстой. 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх