Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/download bkj,.jpg

ЕБС-иудын сурагчдын амралт энэ сарын 28-ны өдрөөс эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эхчүүдэд дараах сэрэмжлүүлгийг холбогдох газруудаас хүргэсэн билээ. Гэвч зарим эцэг эхчүүдийн хайнга зангаас болж хүүхэд бэртэж гэмтэх тохиолдолд гарсаар байгаа юм.  Үүний нэг нь орон нутагт сурагчдын амралтын үеэр гэртээ харьж морь унаж байх үедээ унаж бэртсэн байна. .

Тодруулбал: Энэ сарын 30-ний өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт 13 настай эрэгтэй хүүхэд мориноос унаж хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Одоогоор тухайн бэртсэн хүү тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх бөгөөд биеийн байдал сайжирч байгаа юм байна.

Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх