Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/209426-14062017-1497421127-421178109-odbayr.jpg

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Өмнөд Солонгосын иргэнд бэлгийн дарамт учруулсан хэргээр цагдаагийнханд баривчлагдсан ч халдашгүй эрхтэй гэдэг үндэслэлээр суллагдсан талаар news.chosun.com мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Доржийн Одбаяр олон нийтийн газарт бусдын биед халдсан хэргээр баривчлагдсан байна. 

Тодруулбал, тэрбээр Улаанбаатараас Инчоны нисэх буудал руу нислэг үйлдэж явсан Korean Air онгоцны үйлчлэгч, 20 настай эмэгтэйн өгзгөнд нь хүрсэн гэнэ. 

Олон улсын эрх зүйн дагуу аливаа хүн Засгийн газраа төлөөлөн тусгай үүрэг гүйцэтгэж яваа бол баривчлагдахгүй байх халдашгүй дархан эрх эдэлдэг. 

Энэ дагуу Д.Одбаярыг өчигдөр орой Инчеоны нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн хоёрдугаар терминалаас баривчилсан ч суллажээ.  

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх