Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1572505744_olloo_mn_1473734755_davaa (2).jpg

"Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг өчигдөр цагдан хорих 461-р ангид хорьжээ. Ц.Даваацэрэнгийн хувьд 2013 оны 01 дүгээр сарын 30-нд тус үйлдвэрийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байдаг. 

Түүнийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ. 

Өнгөрсөн долоо хоногт  Эрдэнэт үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК-ийн зэс олборлох үйлдвэр болон тус компанийн Улаанбаатар хот дахь төв оффист АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нэгжлэг хийсэн. Иймээс тус компанийн асуудалтай холбогдуулан Ц.Даваацэрэнг саатуулсан байж болзошгүйг эх сурвалж мэдээллээ. “Ачит Ихт” ХХК-ийн Ц.Даваацэрэнг тус  үйлдвэрийн захирлаар ажиллаж эхлэх үед үйл ажиллагаа эхлүүлсэн байдаг. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх